Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах боллоо


Densmaa 2017-05-25 02:05

ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авахаар шийдвэрлэжээ

     ОУВС-гийн Захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авахаар шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газрын зүгээс гурван жилийн хугацаатай ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдах хүсэлт тавьсан билээ. Нийт 5.5 орчим тэрбум ам.долларын санхүүжилттэй уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг хүлээн авбал ОУВС-гаас 440 орчим сая ам.долларын зээлийг 15 жилийн хугацаатай олгох бөгөөд эхний 5 жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн 2 хувиас доош хүүтэйгээр олгохоор урьдчилан тохиролцсон юм.

Нийт 5.5 орчим тэрбум ам.доллараас 2 тэрбум ам.доллар нь Монголбанк болон БНХАУ-ын Ардын банктай хийсэн юанийн своп хэлэлцээрийг сонгох хэлэлцээрт багтсан бол ОУВС-гаас гадна Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоос 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөх, 300 сая ам.долларын төсөл хөтөлбөр санхүүжүүлэх юм. Дэлхийн банк 600 сая ам.долларын хөнгөлттэй зээл амалснаас 440 сая ам.доллар нь 2017-2019 онд төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зарцуулагдаж, оруулахаар болсон. Түүнчлэн Япон, БНСУ-аас 1.3 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хөтөлбөр хэрэгжих хугацаанд авч хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа юм. 

Үзсэн: 1395

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна