"Монгол цамын бүжиг"
Цам харайх нь Буддын шашны нууц тарнийн их ном учир сүсэглэж чадвал буян их хурдаг.
Төвдийн "Бүжиг“ гэсэн үгнээс гаралтай, цам бүжиг нь Буддын шашны гүн ухааны шинжтэй төдийгүй бясалгал, тарни, ёс зүйн агуулгыг мөргөл, бүжиг, дуу зэргээр илэрхийлсэн, гүн гүнзгий утга агуулгатай үнэхээр сүрдмээр, гайхамшигтай ёслол юм. "Дойгор" гэх урлагийн төрөлд багтах энэхүү бүжигт хүн, амьтан, бурхад, шүтээний баг өмссөн чадварлаг бүжигчид уран нарийн хөдөлгөөн хийн бүжиж, жүжигчилсэн тоглолт үзүүлдэг. Ингэхдээ монгол ардын дунд тархсан домог түүхтэй холбоотой амьтад болох жигүүртний хаан Хангарьд, араатны хаан Арслан, гоо үзэсгэлэнгийн дээд Буга, зөгнөгч Хэрээ болон зарим тэжээмэл амьтдыг дүрсэлсэн эерэг болон сөрөг дүрүүд оролцоно.
Цамыг харайж байх зуураа тухайн дүрд хувирсан бүжигчид бясалгал, мөргөл хийн, тарни уншиж байх бөгөөд тэдний бүжиг нь "бясалгалын үйл хөдлөл” учир өөрийн тусгай орон зайг бүрдүүлж, түүндээ уусан бүждэг. Түүнчлэн Цамын бүжиг нь бөө мөргөлийн буг чөтгөртэй тэмцэж буй хэлбэр, ёслолтой төстэй харагдана. Цамын хөдөлгөөн бүр нь муу ёрыг дарах, хөөн зайлуулах номын үйлдэл юм.
Цамын бүжгийг дэглэж тавихад урт хугацааны бэлтгэл хэрэгтэй бөгөөд дадлага туршлагатай, өндөр мяндаг тушаалтай ламын удирдлага дор 1-2 cap бэлддэг. Цамын бүжгийг гадаа тусгайлан талбай гаргаж, шохойгоор газарт 1 төвтэй 7 тойрог татаж, тойргийн голд задгай майхан юмуу лавиран босгоно. Ингээд дотор нь "cop" буюу бургасыг босгож пирамид хэлбэрт оруулан хийсэн ариун тахил тавина. Хажууд нь мөн бургасаар нүглийг төлөөлүүлж хийсэн хүний дүрс бүхий "линка"-г тавина.
Цамын бүжгийг эхлүүлэх хамгийн эхний дүр нь "Үхээрийн эзэд буюу Хохимой. Хохимойг "Оршуулгын газар”-ын хамгаалагч эзэд гэх бөгөөд тэдний хийж буй үйл хөдлөл, уншиж буй тарни үүнийг нь батална. Тэднийг хон хэрээ дагасан байх бөгөөд хэрээ ариун тахилд хүрч бузарлахаар оролдох ба Хохимой түүнийг хамгаалж буй дүр үзүүлэн бүждэг. Хөгжим энэ үед улам хурдтай, чанга, сүртэй болсоор огцом зогсож, бүрээ үлээснээр дараагийн шинэ дүр орж ирж байгааг зарлаж, Хуушин хаан найман хүүхдийн хамтаар орж ирнэ. Тэд хуран цугласан олныг баясгагч дүрүүд бөгөөд дараагийн гарах цам бүхнийг урин залж авчрах, буцахад нь ямба ёслолын байдалтайгаар хөгжимтэй хүргэж өгдөг. Цан, хүний дунд чөмөгний ясаар хийсэн хөгжмийн зэмсэг болох ганлингийн дуугаар шашны хамгаалагч бурхад дагуулуудтайгаа орж ирнэ.
Цам харайх бүжгийн төгсгөлд сор залах ёслол буюу тохиолдож болох бүхий л гай саадыг арилгах бэлгэдэлтэй жахарын балин, сорын балин шатаах үйл болно. Сүсэгтэн олон өөрийн бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг юм. Цамын бүжгийн утга, ач холбогдлын талаар Монгол цам судлаач С.Батбаярын яриаг сонсгоё.
С.Батбаяр: Бидний өвөг дээдэс 18-19-р зуунд цамыг харайлгаж байхдаа зуны эхэн сар, намрын сүүл сар, улирлын дулаан цаг хугацааны урт удааныг, мөн хүмүүсийнхээ завтай зайтай үеийг харгалзан үздэг байжээ. Өнөөдөр бидний амьдарч байгаа үе 21-р зуун. Дэлхийн хөгжил, гэрэл цахилгаанаас эхлээд том том цам харайлгах нөхцөл бололцоо бүрдсэн байна. Цамыг судлаад ирэхээр цам нь Төвдөөс дэлгэрсэн, Төвдөд дэлгэрэхээс өмнө Энэтхэгт дэлгэрсэн байна. Энэ үед Ачира буюу Азар гэж цам байсан. Энэ Азар гэдэг цам нь цамын багш юм. Ачира гэдэг үгийг түүхийн туршид манай монголчдууд дуудаж сунжирсаар Азар гэж хэлэгдэх болсон байна. Өнөөдөр цамын тухай судлаад үзээд байхаар Төвдүүд цагаан сарын шинийн 14-нд цам хайралгаж байна. Монголчууд шинийн 15 гэж ярьдаг. Манай монголчууд энэ үед томоохон хэмжээний Цам гаргах ёслолыг зохион байгуулах хэрэгтэй гэж боддог. Цам харайж, сор залахад уул ус, хангай дэлхий, баясч, лус савдаг хөөрч байдаг. Үүнээс гадна хүний муу сэтгэлийг дардаг. Бид бурхдыг харахдаа нэг талаас нь л хардаг. Цамын бүжгэн дээр бол гурван талаас нь харах боломжтой. Бүжиглээд, эргэж тойроод янз бүрийн хөдөлгөөн хийж байгааг нь харахаар бурхныг яг амьдаар нь харж байгаа юм шиг болдог. Цам харайхыг харж байгаа үзэгчдийн маань сэтгэлийн 3 хор буюу уур хилэн, өс хонзон, мунхагийн харанхуй гэсэн бүх муу муухай юм нь тэр сортой хамт явдаг гэж илэрхийлсэн байдаг.
Эрт дээр үеэс сүсэгтэн олон үр хүүхдийн хутаг гуйх, эд мал, хөрөнгө зоорийн хишиг хүсэх, урт наслахын заяаг даатгах, орон нутаг, олон даяар амгалан тайван байхын өлзий хутгийг гуйн залбирч, цамын ёслолд даган баясч, хуран чуулж, нүгэл хилэнцээ наманчилдаг байжээ. Цам харайх нь Буддын шашны нууц тарнийн их ном учир сүсэглэж чадвал буян их хурдаг гэдэг.
Үндсэн гурван төрлийн цам байсан нь Энэтхэгийн даянч Миларабагийн амьдралаас үүсэлтэй "Үгэн цам", ардын үлгэр домгоос үүсэлтэй "Гэсэр цам", бурханд тэрсүүтнийг дарж буйг дүрсэлсэн "Эрлэг цам" юм. Гэсэр цамын олон төрөл байдгаас Монголчуудын дунд түгсэн, хамгийн алдартай төрөл нь "Их хүрээ цам" юм.
Монгол цам бүжгийн баялаг уламжлал Төвдөд бүжиж буй цамтай өрсөлдөхүйц бөгөөд сүр жавхлан, гоёмсог байдал, хэмжээ зэргээрээ түүнээс давуу юм. 8-р Богд Жавзандамба хутагт 1921 оноос өмнө жил бүрийн Монголын уламжлалт баяр Цагаан сараар том хэмжээний цамын бүжгийг зохион байгуулдаг байсан байна. Түүнд оролцогчдын тоо 1000 хол давж, өргөн хэмжээний багт цуваа хотын гудамжаар алхдаг байсан бөгөөд Энэтхэгээс авчирсан заан дээр Майдар бурхныг залан цуваан дунд явах нь хүмүүсийг хамгийн ихээр гайхан шагшруулдаг байжээ.
Энэхүү бүжгийг түүхийн нэгэн үед бүрэн хориглож, хувцас, баг, эдлэл хэрэглэлийг нь Төвд рүү гарган урлалын зүйлд ашигласан гэдэг. Харин 2002 онд Монголын бурхан шашны томоохон хийд болох Амарбаясгалант хийд "Эрлэг" цамыг дэглэн тавьснаар бараг мартагдах шахаад байсан энэхүү урлаг дахин сэргэж эхэлжээ.
Үзсэн: 7901
Tweet
Dwereigue
19 May 2022 01:24:04
LFTs chronic liver disease c. Wiwchf https://newfasttadalafil.com/ - Cialis Ouophw cialis not working Cialis achat cialis ordonnance https://newfasttadalafil.com/ - cialis pills Ibjavv
Dyroise
06 Nov 2022 07:53:30
It was observed that the flavonoid slurry mixture changes in both particulate solubility and color a dark brown red was observed when temperature levels exceeded 200 to 300 C buy online cialis
Wigibre
24 Jun 2024 06:12:48
Median duration for Letrozolo Mylan Generics after switch was 40 months cialis online pharmacy
ypibdftof
14 Jul 2024 02:24:25
-- [url=http://www.ghys09096v32i8qu6fg01t580wgk36kms.org/]uypibdftof[/url] ypibdftof http://www.ghys09096v32i8qu6fg01t580wgk36kms.org/ aypibdftof
ispzpnvsv
14 Jul 2024 02:24:26
-- ispzpnvsv http://www.g52k08do28e9bk0696jid8g54rnurm68s.org/ [url=http://www.g52k08do28e9bk0696jid8g54rnurm68s.org/]uispzpnvsv[/url] aispzpnvsv