Төрийн өндөрлөгүүд гадаадад айлчилна
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстан улсад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ
Ирэх зургаадугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Казахстан улсад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ. Тодруулбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх сарын 8-9-нд Казахстаны нийслэл Астана хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын төрийн тэргүүнүүдийн зөвлөлдөх уулзалтад оролцох юм. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын хувьд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний урилгаар Санкт-Петербург хотноо ирэх сарын 1-3-ны хооронд болох Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно.
Үзсэн: 1307
Tweet