Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ


Densmaa 2017-05-22 05:05

Хүүхэд залууст эрүүл, үр бүтээлтэй амьдрах ур чадвар олгох чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Энх тайвны Корпустай хамтран уг хөтөрлбөрийг хэрэгжүүлэх юм.

    АНУ-ын Энх тайвны Корпусаас Монгол Улсад шинээр хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Монгол дахь ЭТК-ын захирал Жин Никсон нар гарын үсэг зурлаа.

“Хүүхэд залууст эрүүл, үр бүтээлтэй амьдрах ур чадвар олгох чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх болсон нь бидний хувьд нэн таатай үйл явдал юм” хэмээн Монгол дахь ЭТК-ын захирал Жин Никсон ёслолын үйл ажиллагааны үеэр тэмдэглэн хэлэв. Энэ зун Монгол хэл, соёл, хөтөлбөрийн талаарх бэлтгэл сургалтад хамрагдах 15 ЭТК-ын сайн дурын ажилтан ирнэ. Тэд сургалтаа дүүргэсний дараа орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад томилогдон, сурагчдад эрүүл зан үйл, амьдрах чадварыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүргээ гүйцэтгэх юм. 

1991 онд ЭТК Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэ цагаас хойш 1,225 орчим сайн дурын ажилтан Монгол улсын орон нутгийн болон хүүхэд, залуучуудын хөгжил, эрүүл мэндийн боловсрол, эдийн засгийн хөгжил, англи хэлний боловсрол зэрэг чиглэлээр ажилласан байна.

Үзсэн: 1006

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна