Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат газар тариалангийн бүс нутагт ажиллаж байна


Densmaa 2017-05-22 05:05

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочидтой уулзан, тэдэнд тулгамдсан асуудлыг сонслоо.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат газар тариалангийн бүс нутаг Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, зарим аж ахуйн нэгжийн тариалалтын явцтай танилцаж, тариаланч, ногоочидтой уулзан, тэдэнд тулгамдсан асуудлыг сонслоо.

Төв аймгийн Жаргалант сумын нутаг дахь “Хөх баян булаг” компани энэ онд 3000 мянган га-д улаанбуудай тарихаар төлөвлөжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр тариалалтаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 93 хувьтай байна. Газрын чийг сайн байна. Энэ жил Засгийн газар үүлэнд зориудаар нөлөөлөх хөрөнгийг шийдвэрлэсэн. Иймд хур бороо, чийг хангалттай сайн авна гэдэгт итгэж буйгаа тус компанийн захирал Ж.Ариунболд хэллээ. Хүнсний ногоо, ялангуяа төмсний борлуулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих, төрийн худалдан авалт хийж ногоочид, тариаланчдаа дэмжихийг тус компанийн захирал хэлсэн байна.

Ерөнхий сайд, энэ асуудалд Засгийн газар анхаарч ажиллаж байна гээд “Японы компаниуд монгол төмс худалдан авах захиалга ирүүлсэн. Одоогоор хоёр удаагийн дээж явуулсан нь тус улсын стандартад тэнцээд байгаа. Тариаланчид маань төмс, хүнсний ногооны чанарт онцгой анхаарч, хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүн гаргах ёстой” гэв.

Үзсэн: 993

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна