Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын энхийг сахиулагчдыг НҮБ-ын медалиар шагналаа


Densmaa 2017-05-22 05:05

Өмнөд Суданд явагдаж буй НҮБ-ын UNMISS ажиллагаанд Монголын 859 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаагаас 850 нь батальоны бүрэлдэхүүнд байдаг.

    Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний VI ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг НҮБ-ын "Энхийн төлөө" медалиар шагналаа. 

Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Дэвид Шийрер, UNMISS ажиллагааны Хүчний командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Зижун Шиэ, Мужийн зохицуулагч хатагтай Хироко Хирахара, Хүчний штабын даргын орлогч, хурандаа Винод Неги болон Бентью хотод үүрэг гүйцэтгэж буй гадаадын цэргийн багуудын удирдлага, бие бүрэлдэхүүний төлөөлөл, БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж буй манай штабын болон холбогч офицерууд оролцлоо. Тус батальон НҮБ-ын мандатаар хүлээсэн үндсэн болон бусад үүрэг болох Бентью бааз, дотоодын дүрвэгсдийн хуарангийн харуул, хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, цувааны хамгаалалт, бүх төрлийн эргүүлийн үүргийг амжилттай биелүүлэн, өмнөх ээлжүүдийн нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд олж авсан нэр алдар, ололт амжилтыг улам бататгаж, есөн сарын хугацааг үдээд байна. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч ноён Дэвид Шийрэр хэлсэн үгэндээ "Та бүхний хөлс хүч, эр зоригийг үнэлэн өгч буй энэхүү медалийг би өөрийн биеэр Бентью хотод ирж гардуулж өгөхийг хүссэн юм. Монгол Улсаас UNMISS ажиллагаанд нийт 859 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд үүнээс 850 нь батальоны бүрэлдэхүүнд байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэйчүүдийнхээ оролцоог жил бүр нэмэгдүүлж байгаа нь сайшаалтай. Орон нутгийн иргэдтэй харилцах, найрсаг харилцааг бий болгоход эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо их гэдгийг жагсаалд зогсож буй 41 эмэгтэй цэнхэр дуулгатан цэргүүд харуулж байна. Та бүхний үүрэг гүйцэтгэлт нь UNMISS ажиллагааны бусад бүрэлдэхүүн болон цэргийн багуудад гайхалтай жишээ болж байгааг хэлэх нь зүйтэй" хэмээн онцлон тэмдэглэв.

Үзсэн: 956

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна