Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг сургалтад хамруулна


Densmaa 2017-05-19 05:05

Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв Мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх юм.

     Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар Мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход нь дэмжлэг үзүүлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Залуучуудын хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн нээлт боллоо. Нийслэлийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”–ийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У-Сун болон бусад албаны хүн оролцлоо.  Цаашид Япон, Энэтхэг, Солонгос, Тайвань зэрэг улс орноос ажлын захиалга авч, олон залууг амьдралын чанараа дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх бололцоо бүрдэж байна. Нийслэлийн залуучуудын сайн дурын төвөөр дамжуулан нийгмийн сайн сайхны төлөө ажилласан залуучуудыг нэгдсэн бүртгэлд хамруулж, ажилласан цагийг баталгаажуулсан албан ёсны тодорхойлолтыг монгол-англи хэл дээр олгох юм. Ингэснээр залуучууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, гадаад дотоодын их дээд сургуульд суралцах, төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажилд ороход ажлын туршлага, давуу тал болох юм.

Үзсэн: 1069

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна