Монголын бизнес эрхлэгчид “Экспо Астана 2017”
93 өдрийн турш үргэлжлэх энэ үзэсгэлэнд дэлхийн 120 гаруй улс, олон улсын 21 байгууллага оролцохоор бүртгүүлжээ.
“Экспо Астана 2017” олон улсын үзэсгэлэн Казахстан улсад ирэх 6-р сард нээлтээ хийх гэж байна. Астанад цуглах дэлхийн шилдэг мэргэжилтнүүд ойрын 10 жилд “ногоон эрчим хүч”-ийг дэлхийн шинэ трэнд болгоход юу шаардлагатай талаар хэлэлцэнэ. 93 өдрийн турш үргэлжлэх энэ үзэсгэлэнд дэлхийн 120 гаруй улс, олон улсын 21 байгууллага оролцохоор бүртгүүлжээ. Манай улсын хувьд тус үзэсгэлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газраар дамжуулан эхний ээлжинд 100 хүний бүрэлдэхүүнтэй бизнес аялал хэлбэрээр оролцоно.
Үзсэн: 1048
Tweet