И.Ф.Стравинскийн "Ариун хаврын тахилга" этно балет үзэгчдийн хүртээл болно
1913 онд Парист анх тоглогдохдоо шүүмжлэл ихээр дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлж, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болсон.
Нийслэлийн Улаанбаатар чуулга XX зууны алдарт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн суут бүтээл "Ариун хаврын тахилга" этно балетыг энэ сарын 19-нд Монголын соёл урлагийн тайзнаа дахин тоглоно. Энэхүү балет нь 1913 онд Парист анх тоглосон үедээ шүүмжлэл ихээр дагуулж, шуугиан тарьсан ч, хожим нь энэ бүтээл дэлхийн хөгжмийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн, хөгжмийн цоо шинэ хэллэгтэй, орчин үеийн балетын дэглэлтэд нөлөөлсөн сод бүтээлд тооцогдох болсон юм.
Уг балетыг И.Стравинский 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй симфони найралд зориулан анх бичсэн бол энэ удаа Улаанбаатар чуулгын 24 хүний бүрэлдэхүүнтэй "Хангарьд" үндэсний найрал хөгжим шинэ найруулгаар тоглож байгаа нь Монголын мэргэжлийн хөгжимчдийн ур чадварыг илтгэн харуулах юм. Хөгжмийг Монголын чадварлаг залуу хөгжмийн зохиолч МУСТА Х.Алтангэрэл найруулж, бүжгийг МУСТА авьяаслаг бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэж, МУУГЗ удирдаач Н.Туулайхүү "Хангарьд" үндэсний хөгжмийн найрлыг удирдан тоглуулна.
Үзсэн: 1840
Tweet