Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол улсын ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай болов


Densmaa 2017-05-16 05:05

Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын засгийн газрын 350 сая юаны буцалтгүй тусламжаар Монголын боомтуудын дэд бүтцийг шинэчлэх асуудлыг тохиролцжээ.

     Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 5 сарын 12-ноос эхэлсэн БНХАУ-д хийж буй айлчлалын талаар Монгол улсын гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийлээ.

Монгол-Хятад хоёр орны хооронд улс төрийн ямар нэгэн маргаантай асуудал байхгүй. 4700 гаруй км урт хилтэй, хилийн ямар нэгэн  маргаан  байхгүй тул хоёр улсын харилцаа хөгжихөд бүрэн бололцоо байна гэдэг дээр санал нэг байдаг. БНХАУ-ын дарга Ши Жин Пин Монгол улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг байнга хүндэтгэсээр ирсэн цаашид ч хүндэтгэх болно гэдгээ илэрхийлсэн.

Энэ удаагийн яриа хэлэлцээний гол сэдэв хөрөнгө оруулалт, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлууд байсан. Манай талаас эдийн засгийн хөгжилд гол түлхэц өгөхүйц том төслүүдийг урагшлуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүссэн. Тухайлбал, Тавантолгойн төсөл, Шивээ-Овоод суурилсан эрчим хүчний үйлдвэрлэлийг Хятад руу экспортлох төсөл, Хэрлэн гол, Говь төсөл гэх мэт олон төслийг ярьсан байна.

Хятадын тал энэ бүх худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын  асуудлыг шийдвэрлэхэд хоёр зарчим баримталж байгаагаа хэлж байв. Үүнд нэгдүгээрт, худалдаа хөрөнгө оруулалт харилцан ашигтай байх ёстой. Ши Жин Пин 2014 онд Монголд айлчлахдаа “Дээрх хамтын ажиллагаа нь Монголд их ач холбогдолтой, бүр илүү ашигтай  байх ёстой”  хэмээн онцолж байсныг сайд тодотголоо. 2-рт, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн харилцан сонирхол дээр явагдана. Монголын тал хамтын ажиллагаа өрнүүлэхгүй гэвэл Хятадын тал өрнүүлэхгүй гэсэн зарчим баримтлан ажиллана гэв.

Мөн Хятадын засгийн газрын 350 сая юаны буцалтгүй тусламжаар Монголын боомтуудын дэд бүтцийг шинэчлэх асуудлыг тохиролцсон байна. Энэ удаагийн ерөнхий сайдын айлчлал нь олон жил шийдвэрлэгдээгүй  асуудлуудыг шийдвэрлэхэд нэлээн их ахиц дэвшил гарсан гэж байна.

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд нийт 22 гэрээ, санамж бичигт гарын үсэг зурсан. Үүнд, Монголын дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, байгаль орчин гэх мэт төслүүдийг хэрэгжүүлэхэд Хятадын дэд бүтцийг хөгжүүлэх стратегийг харилцан уялдуулж давхардуулахгүй байя гэсэн  зарчмын бодлогын баримт бичигт гарын үсгээ зурлаа. Хоёр улсын хооронд техник эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зарчим дээрээ тохирсон байна. Боловсрол, шинжлэх ухаан, залуу эрдэмтдийг солилцох баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлал амжилттай болсон гэж дүгнэж байна.

Үзсэн: 1742

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна