“Нүүдлийн шувуудын диваажин - 2” эко аялал зохион байгуулна
Ховд сум - Хар ус нуур - Хэрс арал - Буянт сум - Мянгад сум - Улаан толгой -Юмын хоолой - Далай нуур - Хар нуур - Элсэн хошуу” гэсэн чиглэлээр аялах юм.
Дэлхийн байгаль хамгаалах сангийн Алтай Соёны салбар, Монголын БОАЖЯамтай хамтарч “Нүүдлийн шувуудын диваажин-2” эко аяллыг жил бүрийн хавар, намар зохион байгуулж байхаар болжээ.
БОАЖЯ-наас “Ховд сум - Хар ус нуур - Хэрс арал - Буянт сум - Мянгад сум - Улаан толгой -Юмын хоолой - Далай нуур - Хар нуур - Элсэн хошуу” гэсэн чиглэлээр аяллын маршрут гаргаж байна.
Дээрхи газар нь байгалийн үзэсгэлэнт сонин хэлбэртэй уул хад асга, төрөл бүрийн ургамал цэцэгс бүхий гүн цэнхэр цэнгэг ус нуур, төрөл бүрийн жигүүртэн шувуудтай.
Монголын БОАЖЯ, Хар ус нуурын ай савын орчин нөхцлийн экологийн аюулгүй байдлыг хангах, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх, зарим ховор амьтан ургамлыг нөхөн үржүүлэх, аяллын ахуй нөхцлийг бүрдүүлэх зэрэг ажлыг шат дараалан хийхээр болсон байна.
Үзсэн: 3012
Tweet