БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
Манай хоёр улс 1954 онд дипломат харилцаа тогтоосон билээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар БНСВУ-ын Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь-ийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ.
Айлчлалын үеэр Дэд ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Дэд ерөнхийлөгч Монгол, Вьетнамын бизнесийн ажил хэрэгч хүмүүсийн уулзалтад оролцож, Монгол, Вьетнамын Найрамдлын нийгэмлэгийн удирдлага, Монголд сурч, ажиллаж байгаа вьетнам иргэдийг хүлээн авч уулзах юм. Манай хоёр улс 1954 онд дипломат харилцаа тогтоосон билээ.
Үзсэн: 1351
Tweet