Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Японы “Palette” төвийн тэргүүн Наоко Таникүчитэй уулзлаа
“Палетте” тусламжийн нийгэмлэг нь дэлхийн өнцөг булан бүрт салбартай олон улсын байгууллага юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг өнөөдөр Японы “Palette” төвийн тэргүүн, үүсгэн байгуулагч Наоко Таникүчийг хүлээн авч уулзлаа. Хатагтай Наоко Таникүчи нь 1983 онд “Палетте тусламжийн нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулж, ихэвчлэн оюуны бэрхшээлтэй хүмүүст зориулсан чөлөөт үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Мэйжи Гаккуйн их сургуулийн Нийгмийн халамжийн ангид суралцаж төгссөн тэрээр сайн дурын ажлыг 10 жил хийхдээ хөгжлийн бэрхшээлтэй 300 гаруй хүүхдийг өөрийн гараар асарч, тусалж, хөгжихөд нь дэмжлэг үзүүлсэн байна.
Өнөөдөр түүний үүсгэн байгуулсан “Палетте” тусламжийн нийгэмлэг нь дэлхийн өнцөг булан бүрт салбартай олон улсын байгууллага болон өргөжжээ. Хатагтай Наоко Таникүчи манай улсад хийж буй айлчлалынхаа үеэр ХНХЯ-нд "Хүн бүрт оршин суугаа газартаа ээлтэй нийгмийг бүрдүүлэх нь" сургалт зохион байгууллаа.
Үзсэн: 1170
Tweet