Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-11-2024
монгол

Шинэ мэдээ

Дагуурын талыг дэлхийн өвд бүртгүүлэх талаар хэлэлцэж байна


Densmaa 2017-05-05 03:05

Дагуурын олон улсын дархан цаазат газрын бүрэлдэхүүнд Монгол Дагуурын дархан цаазат газар, ОХУ-ын Даурский дархан цаазат газар, БНХАУ-ын Хөлөн нуурын дархан цаазат газар хамардаг.

    Даян дэлхийн байгаль хамгаалах сангаас дэлхий дахинд зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 газрыг тодорхойлсны нэг нь Дагуурын бүс нутаг юм. Дагуурын эко системийг хадгалж, хамгаалах нь олон улсын хэмжээний асуудал тул Монгол ОХУ, БНХАУ-ын холбогдох яамд хамтран 1994 онд Дагуурын олон улсын дархан цаазат газрыг байгуулжээ. Гурван улсын хамтарсан комиссын хурал дөрвөн жилд нэг удаа болдог. Ажлын хэсгийн 2017 оны уулзалтыг манай тал хариуцан зохион байгуулахаар болсон бөгөөд өчигдөр тусгай хамгаалалттай газруудын Дорнод хамгаалалтын захиргааны мэдээллийн төвд уг арга хэмжээ эхэллээ. Энэ үеэр Монгол Дагуурын дархан цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлэх үйл ажиллагааны явц болон цаашид баримтлах бодлого, бэлтгэл, Дагуурын олон улсын дархан цаазат газарт 2016 онд хийсэн судалгаа, энэ онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж шийднэ. Дагуурын олон улсын дархан цаазат газрын бүрэлдэхүүнд Монгол улсын Дорнод аймгийн нутаг дэвсгэрийг хамрах Монгол Дагуурын дархан цаазат газар, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Даурский дархан цаазат газар, БНХАУ-ын Хөлөн буйр аймгийн Хөлөн нуурын дархан цаазат газар хамардаг. Уулзалт өнөөдөр өндөрлөж, шийдвэрээ гаргах юм.      

Үзсэн: 2026

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна