Олон улсын жишигт нийцсэн Үндэсний гео-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж байна
Дээрх зорилгын хүрээнд геологийн мэдээллийн метадата - каталог системийг боловсруулж байгаа юм.
Ашигт малтмал газрын тосны газар (АМГТГ)-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв нь Үндэсний гео-мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, хэрэглэгчдэд түргэн шуурхай бодитоор хүргэх зорилготой ажиллаж байна. Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр (AMEP) нь энэхүү гео-мэдээллийн нэгдсэн сан байгуулахад техникийн туслалцаа үзүүлэн ажиллаж байгаа юм. Энэхүү ажлын хүрээнд интернет орчинд газарзүйн мэдээллийн системд суурилсан метадата-каталогийг (MonGeoCat) Англи, Монгол хэл дээр боловсруулах ажлыг 2017 онд эхлүүлсэн. Энэхүү каталогийн систем нь АМГТГ-ын мэдээллийн санд байгаа олон төрлийн мэдээ, мэдээллийг орон зайн болон үсэг-тоон хэлбэрээр, хэрэглэгчдийн шаардлагыг хангахуйц олон төрөлт шүүлтүүрээр хайж үзэх боломжийг олгох юм.
Үзсэн: 1275
Tweet