Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Сэргээгдэх эрчим хүчний асуудлаар хэлэлцэнэ


Densmaa 2017-05-04 03:05

Энэ сарын 5-ны өдөр зохион байгуулагдах “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум”-д 500 гаруй гадаад, дотоодын зочид оролцож, салбарын асуудлаар хэлэлцэнэ

   “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум” энэ сарын 5-ны өдөр “Корпорэйт конвеншн центр”-д зохион байгуулагдах гэж байна. Форум нь үндсэн 4 салбар хуралдаанаас бүрдэх 20 орчим сэдвийг хөндөн хэлэлцэх ба үүний үр дүнд ирэх жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний салбарт хийгдэх шаардлагатай ажлууд болон өнөөгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх юм байна. Форумд 500 гаруй гадаад, дотоодын зочид оролцох ба үүний дотор Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Стив Сауеэр, Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Элизабет Барсак зэрэг хүмүүс багтжээ.

Уг форумаар эрчим хүчний салбарын тухайн жилийн ололт амжилт, алдаа оноогоо дүгнэх чухал ач холбогдолтой талаар зохион байгуулагчид хэлж байна. Ерөнхий зохион байгуулагчаар Монголын салхины эрчим хүчний ассоциаци, хамтран зохион байгуулагчаар “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага” болон “Дэлхийн салхины эрчим хүчний зөвлөл” тус тус ажиллаж байгаа юм байна.

 

Үзсэн: 1796

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна