“Прогрессив аллианс”-ын олон улсын хурал Улаанбаатар хотноо болно
Одоогоос дөрвөн жилийн өмнө дэлхийн дэвшилтэт, социал демократ намууд болон байгууллагуудын сүлжээнээс “Дэвшилтэт аллианс”-ыг байгуулжээ.
“Прогрессив аллианс”-ын олон улсын хурал энэ сарын 25, 26-нд манай улсад болох гэж байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө дэлхийн дэвшилтэт, социал демократ намууд болон байгууллагуудын сүлжээнээс “Дэвшилтэт аллианс”-ыг байгуулжээ. Тус байгууллага нь энх тайван, шударга ёс, эв нэгдлийн төлөө үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг. Тус байгууллагын гишүүн дэлхийн 130 гаруй орны нам, улс төрийн хүчнээс өнөөдрийн байдлаар Европын орнуудын намуудын олонх нь засгийн эрх барьж байна. Манай улсаас МАН тус байгууллагын гишүүн бөгөөд Азиас засгийн эрх барьж байгаа ганц улс төрийн хүчин нь юм байна. Тус байгууллага нь сүүлийн жилүүдэд дэлхийн бүс нутаг бүрт үйл ажиллагаагаа таниулж, дэвшилтэт улс төрийн намуудын сүлжээг хөгжүүлж байгаа юм. Түүнчлэн таван тивд бүх гишүүнийхээ тусламжтайгаар олон арга хэмжээгээрээ дамжуулан 2013 оны аравдугаар сараас гурван жилийн турш “Зохист хөдөлмөр дэлхий дахинд” кампанит ажлыг өрнүүлжээ.
Үзсэн: 1560
Tweet