Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Японд суралцаж буй Монголын докторант, судлаачид чуулна


Densmaa 2017-04-27 06:04

2015 оны байдлаар Японы докторын түвшний сургалтад 157 хүн хамрагдан сурч, ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа байдаг.

     “Япон дахь Монголын докторын оюутан, судлаачдын анхдугаар эрдэм шинжилгээний форум” ирэх сарын  5, 6-ны өдрүүдэд Токио хотноо  болох гэж байна. “Нэг тэмүүлэл, нэг зорилгын төлөө хамтдаа” уриан дор эл форумд анагаах, боловсрол, эдийн засаг, геологи, физик, биологи зэрэг чиглэлээр Японы өнцөг булан бүрт суралцаж, судалгаа хийж буй судлаачид оролцох юм. Түүнчлэн форумд урилгаар Японы Монголч эрдэмтэд оролцож лекц тавихын зэрэгцээ оюутан судлаачидтай хэлэлцүүлэг өрнүүлнэ.

             Монгол улсаас Япон улсын их дээд сургууль, тэр дундаа докторын сургалтанд суралцахаар очсон оюутны тоо сүүлийн арван жилд өсөх хандлагатай байна. 2015 оны байдлаар Японы докторын түвшний сургалтад 157 хүн хамрагдан сурч, ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа бий. Тиймээс эрдэм шинжилгээний форум зохион байгуулж, харилцан мэдлэг туршлагаа солилцон өөрсдийн салбар шинжлэх ухааны хүрээнд хийж байгаа судалгаа-шинжилгээний ажлын зорилго, явц, үр дүн, ач холбогдлын талаар нийтэд илтгэн танилцуулах, харилцан ярилцах боломж олгох нь Монгол-Японы харилцаа төдийгүй Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой  гэж үзэж байна.

Үзсэн: 1036

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна