Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Их зохиолч В.Инжаннашийн мэндэлсний 180 жилийн ой тохиож байна


Densmaa 2017-04-27 05:04

Ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн эрдмийн танхимд болж байна. Түүний Их Юань Улсын Мандсан Төрийн Хөх Судар зохиолыг Монголын хамгийн анхны роман гэж үздэг.

     Их зохиолч В.Инжаннашийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Хурлаар Монгол, Орос, Хятад, Чех зэрэг орны эрдэмтэн судлаачид В.Инжаннаши судлалын талаар 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлж байна.Түүний Их Юань Улсын Мандсан Төрийн Хөх Судар зохиолыг Монголын хамгийн анхны роман гэж  үздэг. Ванчинбалынхны шүлгэнд яруу сайхан хэл найруулгаас гадна зарим нийтлэг шинж байдаг гэж судлаачид үздэг юм.

    В.Инжаннаши 1837 онд Өвөрмонголын Зостын чуулганы Түмэд баруун хошуунд Ванчинбал гэгч угсаа залгамжилсан  язгууртын гэр бүлд төржээ. Эцэг, ах нарын нөлөөгөөр бичгийн их боловсролтой болон хүмүүжиж, монгол, хятад, манж, төвд дөрвөн хэлд суралцаж, Цагаан үүл хэмээх анхныхаа шүлгийг монгол бичгээр чадамгай татлан бичээд, үүлний зургийг хавсарган зурсан нь өдгөө хадгалагдан иржээ. 

Үзсэн: 1892

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна