Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2017-06-23,24
mongol

Шинэ мэдээ

Азийн худалдаа, бэлтгэн нийлүүлэлтийн санхүүжилтийн форум боллоо


Densmaa 2017-04-26 12:04

МУ-аас Голомт банк Trafigura, ABB болон Wells Fargo Bank, JP Morgan Chase Bank, Unicredit Bank, Santander’s Bank зэрэг томоохон банк санхүүгийн байгууллагуудад үйл ажиллагаа танилцуулсан байна.

    Дэлхийд худалдааны санхүүжилтээр хамгийн томд тооцогдох Азийн худалдаа, бэлтгэн нийлүүлэлтийн санхүүжилтийн форум (Asian Trade and Supply Chain Forum) Гонг Конг-д боллоо. Тус форумд салбартаа тэргүүлэгч олон улсын банк, санхүү, даатгал, бизнесийн 120 байгууллагын төлөөлөгчид оролцсон. Энэхүү форумд Монгол улсын гадаад худалдааны санхүүжилтийн 30 орчим хувийг бүрдүүлдэг Голомт банк оролцож, Trafigura, ABB зэрэг бэлтгэн нийлүүлэгчид болон Wells Fargo Bank, JP Morgan Chase Bank, Unicredit Bank, Santander’s Bank зэрэг томоохон банк санхүүгийн байгууллагуудад үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, гадаад худалдааны санхүүжилтийн үйлчилгээг шинэ шатанд гаргах боломжуудыг эрэлхийлсэн байна.

       Форумын үеэр худалдааны санхүүжилтийн хэрэгслүүд, факторинг, хууль эрх зүй, технологийн шийдлүүдийг хэрхэн сайжруулах талаар хэлэлцсэн байна. Олон улсын валютын сангийн судалгаагаар, дэлхийн нийт экспортыг ДНБ-тэй харьцуулсан үзүүлэлт 2020 он хүртэл тогтмол өсөх тухай таамаглал нь Гадаад худалдааны санхүүжилтийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн дохио юм.

Үзсэн: 1328