Азийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болно
Азийн 45 орны тамирчид уг тэмцээнд оролцох юм.
Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулах 16, 19 хүртэлх насны тивийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн Монгол Улсад болно. Азийн хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй 47 орноос 45 нь Монгол Улсад болж буй тэмцээнд оролцохоор болжээ. Ирэх есдүгээр сарын 16-24-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Азийн 16 хүртэлх насны АШТ-нд манай шигшээ баг Вьетнам, Австрали, Камбож улсуудтай тоглох юм. Мөн аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 8 хүртэл Улаанбаатар хотод болох Азийн 19 хүртэлх насныхны АШТ-нд Монголын шигшээ баг Япон, Тайланд, Сингапур гэсэн хүчирхэг улсуудтай тоглохоор болсон байна. Ингэснээр Монгол Улсын хөлбөмбөгийн 19 болон 16 хүртэлх насны шигшээ баг нутагтаа зохиогдох тэмцээнд Азийн шилдгүүдтэй хүч үзэж, туршлага судлах боломжтой болж байгаа юм.
Үзсэн: 1966
Tweet