Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Ой тогтоолтын улсын аваргууд тодорлоо


Densmaa 2017-04-21 06:04

Тэмцээний үеэр бүх насны ангилалд олон улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ.

    Ой тогтоолтын 7 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Монголын Оюун Ухааны Академиас санаачлан зохион байгуулж байгаа Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах сүүлийн шатны шалгаруулалт энэ өдрүүдэд өрнөж аваргуудаа тодрууллаа. Нийт 110 тамирчин өрсөлдсөнөөс сүүлийн шатны тэмцээнд 56 тамирчин шалгарч бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Тэмцээний үеэр бүх насны ангилалд олон улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тухайлбал, ОУ-ын Мастер Э.Лхагвадулам 10 минутад 9.5 багц хөзөр буюу 493 ширхэг хөзөр, ОУ-ын Их Мастер Н.Энхшүр 5 минутад 1125 цифр, ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр 5 минутад 297 зураг тогтоон алдаагүй санаснаар дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилт тогтоолоо. Энэ удаагийн тэмцээнд Дархан-Уул, Орхон, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудаас тамирчид оролцож медаль хүртэн улсын болон дэлхийн дээд амжилт тогтоож байгаа нь ой тогтоолтын спорт орон нутагт хөгжиж байгааг харуулсан үйл явдал болов.  Монголын Оюун Ухааны Академи олон улсын чанартай 43 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж, нийтдээ 612 медаль хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна.

Үзсэн: 1718

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)