Түрэгийн үеийн олдворыг олон нийтэд дэлгэнэ
Алтайн нурууны 2803 метрийн өндрөөс Түрэг угсааны эмэгтэй шарилыг өнгөрсөн онд илрүүлсэн. Энэ олдворыг Монголын үндэсний музейд байршуулж, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ.
Ховд аймгийн музейн судлаачид Алтайн нурууны хоёр мянга 803 метрийн өндрөөс Түрэг угсааны эмэгтэй шарилыг өнгөрсөн онд илрүүлсэн. Энэ олдворыг Монголын үндэсний музейд байршуулж, үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Уг олдворт “Adidas” брэндийн пүүзтэй төстэй гутлаас гадна төмөр данх, хөвөн дээл, мөн тахил өргөсөн бололтой морь зэргийг хамт оршуулсан байдаг. Ирэх Лхагва гаригт олны анхаарлыг татсан энэ олдвор болон түүнд холбогдох эд зүйлсийг олон нийтэд танилцуулна.
Үзсэн: 2255
Tweet