“Jazz train” хамтлаг тоглолтоо хийнэ
“Олон улсын жааз хөгжмийн өдөр”-ийг тохиолдуулан “Jazz train” хамтлаг анхны цомгийнхоо нээлтийн тоглолтоо энэ сарын 30-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд хийх гэж байна.
Парис хотноо 2011 оны арваннэгдүгээр сард хуралдсан ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжилт 36 дугаар чуулганы үеэр жил бүрийн 4-р сарын 30-ныг “Олон улсын жааз хөгжмийн өдөр” болгон тунхагласан. Энэ өдрийг тохиолдуулан “Jazz train” хамтлаг анхны цомгийнхоо нээлтийн тоглолтоо Үндэсний соёл амралтын хүрээлэнд хийх гэж байна. Жааз хөгжим нь түүхэн хөгжлийнхөө явцад нийгмийн эерэг өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болж ирсэн төдийгүй өнөөдөр ч эрч хүчээ алдаагүй. Энэ хөгжмийн төрөл нь дарлалын бүх хэлбэрийн эсрэг цогтой тэмцэгч дуу хоолойг илтгэсээр ирсэн. Тиймээс жааз хөгжим нь эрх чөлөөний хэл гэгддэг.
Үзсэн: 1955
Tweet