Газрын тос болон альтернатив түлшний салбарт БНСУ-тай хамтран ажиллах боллоо
Ашигт малтмал, газрын тосны газар болон БНСУ-ын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газрууд Техникийн Хамтын Ажиллагааны Харилцан Ойлголцлын Санамж бичиг байгууллаа.
Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газар хооронд өчигдөр буюу 4 дүгээр 19-ний өдөр Техникийн Хамтын Ажиллагааны Харилцан Ойлголцлын Санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Монголын талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг АМГТГ-ын Дарга Б.Баатарцогт БНСУ-ын талаас тус улсын Газрын тосны бүтээгдэхүүний чанар, хангамжийн газар Газрын Тосны Газрын Ерөнхийлөгч Шин Сеонг Чёол нар гарын үсэг зуржээ. Энэхүү санамж бичгийн зорилго нь 2 орны газрын тосны бүтээгдэхүүн болон альтернатив түлшний салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршиж байгаа юм. Үүнд Газрын тосны бүтээгдэхүүн болон альтернатив түлшний хадгалах, түгээх үеийн чанарын хяналтын тогтолцоог бий болгох, Тээврийн хэрэгслийн түлшний зарцуулалтын үнэлгээ болон түлшний чанарын стандартыг сайжруулахад техник арга зүйн зөвлөгөө өгөх, Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, хэрэглээ, нөөцийн мэдээллийг боловсруулах, түүнийг ашиглах, хяналтын цахим системийг бий болгох зэрэг хэд хэдэн чиглэл багтаж байна.
Үзсэн: 1554
Tweet