Энэтхэг Улстай аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бүрэн эрхт Элчин сайд Сурэш Бабу "Аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн бэлтгэх богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг анхааран ажиллана" гэлээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бүрэн эрхт Элчин сайд Сурэш Бабуыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Д.Оюунхорол сайд “Манай хоёр улсын Засгийн газар 1998 онд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан ч жил ирэх бүрт Энэтхэг улсаас Монгол Улсыг зорих жуулчдын тоо буурч байна. Тиймээс энэхүү урсгалыг нэмэгдүүлэх тал дээр манай яам Энэтхэг улсын холбогдох яамтай хамтарч ажиллах сонирхолтой байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхийн тулд бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нэн тэргүүнд шаардлагатай. Энэтхэг улс аялал жуучлалын салбараа өндөр хөгжүүлсэн орны нэг. БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр төрийн албан хаагчдыг урт, богино хугацааны сургалтад хамруулдаг. Манай яамны зүгээс танай Засгийн газрын ITEC болон бусад хөтөлбөрт салбарын мэргэжилтнүүдээ хамруулах сонирхолтой байна” гэсэн юм.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бүрэн эрхт Элчин сайд Сурэш Бабу хариуд нь “Манай 2 улсын хооронд 1998 онд байгуулсан хэлэлцээр зогсонги байдалтай байна гэдэгтэй санал нэг байна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах асуудал дээр танай яамтай манай улс хамтарч ажиллах бүрэн боломжтой. Таны хэлснээр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд боловсролтой хүний нөөц хамгийн чухал. Тиймээс таны хүсэлтийг хүлээн авч, мэргэжилтэн бэлтгэх богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг онцгой анхааран ажиллах болно” гэлээ.
Үзсэн: 1115
Tweet
Janess
29 Apr 2017 02:43:06
Wow I must confess you make some very trechnant points.
Suzy
30 Apr 2017 02:12:17
We've <a href="http://ciudnxbfuw.com">arivred</a> at the end of the line and I have what I need!
Ryne
30 Apr 2017 07:11:30
That really caetprus the spirit of it. Thanks for posting. http://auxqynhsogz.com [url=http://fwonosptojl.com]fwonosptojl[/url] [link=http://fsddmpdy.com]fsddmpdy[/link]