Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол бүсгүй “Авьяаслаг Шведүүд” шоунд оролцож "Алтан баззер" авлаа


Densmaa 2017-04-18 03:04

“Авьяаслаг Шведүүд” шоунд оролцогч Б.Янжаа үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг сонгож, тайзан дээр уриад 90 секундын дотор тэдгээр орон орны хүмүүсийн нэрсийг тогтоож чээжилж үзүүлжээ.

    Б.Янжаа хэмээх Монгол бүсгүй “Авьяаслаг Шведүүд” шоунд оролцож, “Алтан баззер” хүртлээ. Шведийн нийслэл Стокгольм хотын оролцогч Б.Янжаа /Yanjaa Wintersoul/ үзэгчдийн суудлаас огт танихгүй 20 хүнийг сонгож, тайзан дээр уриад 90 секундын дотор тэдгээр орон орны хүмүүсийн нэрсийг тогтоож чээжилж үзүүлсэн юм. Асар богино хугацаанд, ямар ч алдаа мадаггүй чээжилж чадсан Янжаа охин анхны үзүүлбэрээрээ ийнхүү “Алтан баззер” хүртсэн байна. Үзүүлбэрийн дараа шүүгчид түүнээс “Шоунд түрүүлээд, мөнгөн шагнал хожвол юу хийх вэ” гэж асуухад “Шведэд анх удаа ирж буй олон арван хүнд Швед хэлийг түргэн сурахад нь туслах аппликейшн бүтээхийг хүсэж байна” гэж хариулсан байна.

Янжаа өдгөө 22 настай. 2015 онд Хонгконгт болсон нэр, царай тогтоох олон улсын тэмцээнд 15 минутад 187 нэр тогтоож, дэлхийн рекорд эвдэж байсан юм. Мөн тэр жилийн ой тогтоолын дэлхийн аваргад эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлж байжээ.

Үзсэн: 1725

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)



  • That's really shewdr! Good to see the logic set out so well. http://qvpjipdsx.com [url=http://lvrllnxkk.com]lvrllnxkk[/url] [link=http://jbtgqlc.com]jbtgqlc[/link]