Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Солонгосын өсвөрийн балетчид хамтарсан тоглолт хийнэ


Densmaa 2017-04-18 03:04

Энэхүү гала тоглолтод БНСУ-ын өсвөрийн балетын оддын хамтлаг, УДБЭТ-ын залуу жүжигчид, Монголын Үндэсний балет сургууль, ХБК-ийн сурагчид оролцоно.

    "Spirit of ballet” Монгол, Солонгосын өсвөрийн балетчидын хамтарсан тоглолт энэ сарын 19-20-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Уг тоглолт нь балетын урлагаар дамжуулан хүүхдэд эрүүл амьдрах ухаан, урлагийн үнэ цэнийг ойлгуулах, Монголын ирээдүйн балетын урлагийн мэргэшсэн боловсон хүчин, урлагт хайртай балетын урлагийг ойлгодог үзэгчдийг бэлтгэх зорилготой гэнэ. Хамтарсан тоглолын талаарх хэвлэлийн хурлын үеэр БНСУ-аас Монгол Улсад Элчин сайд У Сун “Залуу балетчид хоорондоо танилцан найзалж нөхөрлөөд зогсохгүй хоёр улсын соёлын харилцаанд чухал нөлөөтэй үзүүлнэ” гэдэгт илтгэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Энэхүү гала тоглолтод БНСУ-ын өсвөрийн балетын оддын хамтлаг, УДБЭТ-ын залуу жүжигчид, Монголын Үндэсний балет сургууль, ХБК-ийн сурагчид оролцох юм.  

Үзсэн: 1539

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)