Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 20,21-12-2024
Монгол

Шинэ мэдээ

31 зүйлийн 9494 бодгаль шувуу нийслэл хотод өвөлжжээ


Densmaa 2017-04-18 03:04

Эдгээрийн олонх нь буюу дагуур ятуу, хондон ангир хоёроос бусад нь хэрээний овгийн шувууд байжээ.

     2017 онд 31 зүйлийн 9494 бодгаль шувуу нийслэл Улаанбаатар хотод өвөлжиж байна гэсэн тоо гарчээ. Нийт ажиглагдсан 31 зүйл шувуудаас 100 болон түүнээс дээш тоогоор бүртгэгдсэн 11 зүйлийн шувууд байна. Эдгээрийн олонх нь буюу дагуур ятуу, хондон ангир хоёроос бусад нь манай хотын төв орчимд жилийн аль ч улиралд тогтмол тохиолддог ба дийлэнх нь хэрээний овгийн шувууд юм. Хотын ногоон бүсэд буюу суурин газраас зайдуу дагуур ятуу, нөмрөг тас, алаг тоншуул зэрэг шувууд илүү олон тоогоор бүртгэгджээ. Бусад түгээмэл шувуудын тоонд хөхвөр тагтаа 1624, шивэрэнхэт бялзуухай 1211, хар хэрээ 1050, улаан хушуут жунгаа 825, алаг шаазгай 594, хон хэрээ 294 багтаж байна. Шувуудыг бүртгэж, тоолох ажлыг нийслэлийн Байгаль орчны газар болон Монголын шувуу хамгаалах төвөөс нийслэлийн долоон дүүргийн газар нутгийг хамруулан зохион байгуулсан байна. 2016 онд явуулсан тооллогоор 27 зүйлийн 7583 бодгаль шувуу бүртгэгдэж байсан юм.

Үзсэн: 2366

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна