“ХАА салбарын хөгжил: Хөрөнгө оруулалт ба дэлхийн үнэ цэнийн сүлжээ” сэдэвт хэлэлцүүлэг болж байна
Монголын хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд өрсөлдөх чадвараа сайжруулах талаар салбарынхан, мэргэжилтнүүд хэлэлцэж байна.
“Хөдөө аж ахуйн салбарын хөгжил: Хөрөнгө оруулалт ба дэлхийн үнэ цэнийн сүлжээ” сэдэвт хэлэлцүүлэг Улаанбаатар хотноо болж байна. Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ болон салбарын мэргэжилтнүүд, Дэлхий банкны төлөөлөл оролцож Монголын хөдөө аж ахуйн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахын тулд өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой талаар хэлэлцэж байна. Түүнлчлэн хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг татах боломж, тулгарч буй сорилтууд, махны салбар, дэлхийн үнэ цэнийн сүлжээ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. Хэлэлцүүлэгийг Дэлхийн Банк Групп, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж байна.
Үзсэн: 2138
Tweet