Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ


Densmaa 2017-04-18 02:04

Төслийн хүрээнд хилийн худалдааны зардлыг бууруулах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний чанарын стандарт, нэмүү өртгийг нэмэгдүүлэх замаар экспортын төрөлжилтийг сайжруулах ажлууд хийгдэнэ.

    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Дэлхийн Банкны Группийн Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Зүүн Ази, Номхон Далайн бүсийн захирал Мона Хаддад-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тэрээр Дэлхийн Банкны Группын Олон Улсын Санхүүгийн Корпорацаас /ОУСК/ Монгол Улсын Засгийн газарт техникийн туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Дэлхийн Банкны Группийн Олон Улсын Санхүүгийн Корпорациас өмнө нь манай улсад 2009-2016 онд “Бизнесийн хяналтын шинэтгэл”-ийн төсөл амжилттай хэрэгжиж байсан билээ. Улмаар тус байгууллагаас энэ онд “Хөрөнгө оруулалтын бодлого, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” хэрэгжүүлж байгаа юм. Цаашид ОУСК-аас шинээр “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна. Харин Дэлхийн Банкны Группийн Худалдаа, өрсөлдөх чадварын газрын Зүүн Ази, Номхон Далайн бүсийн захирал Мона Хаддад хэлэхдээ “Монгол Улсын экспортын төрөлжилтийг нэмэгдүүлэх” төслийн зорилго нь: Шинэ зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, хилийн худалдааны зардлыг бууруулах, тэргүүлэх ач холбогдол бүхий салбарууд, ялангуяа мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний чанарын стандарт, нэмүү өртгийг нэмэгдүүлэх замаар экспортын төрөлжилтийг сайжруулахад Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх юм гэлээ.

Шадар сайд уулзалтын үеэр уг төслийг экспортын баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Монголын бараа бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд гаргахад жинтэй хувь нэмэр оруулна гэж тодотголоо. “Монгол Улсын экспортын  төрөлжилтийг  нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд хилийн худалдааны зардлыг бууруулах, мах махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний чанарын стандарт, нэмүү өртгийг  нэмэгдүүлэх замаар экспортын төрөлжилтийг сайжруулах ажлыг эрчимжүүлэх ажлууд хийгдэх юм.

Үзсэн: 1528

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна