"Нагано марафон"-оос Б.Сэр-Од мөнгөн медаль хүртлээ
Тэрээр 2:15:12 амжилт үзүүлсэн байна.
Япон улсын Нагано хотод өчигдөр зохиогдсон "Нагано марафон" олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин Бат-очирын Сэр-Од аман хүзүүдлээ.
19 дэх удаагаа зохиогдож буй тус марафонд 40 орны 11000 гаруй тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн.
Б.Сэр-Од 2:15:12 амжилтаар ийнхүү мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жилийн Нагано марафонд 2:15:56 цагийн амжилтаар мөнгөн медаль хүртэж байсан юм.
Үзсэн: 1941
Tweet