Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Итали Улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллана


Densmaa 2017-04-17 05:04

Малын хаягдал түүхий эд ашиглан эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд Итали Улс хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

     Эрчим хүчний сайд П.Ганхүү Италийн Эдийн засгийн хөгжлийн яамны дэд сайд Иван Скалфороттог хүлээн авч уулзлаа.

Ноён Иван Скалфоротто “Итали улс малын хаягдал түүхий эд ашиглан эрчим хүч үйлдвэрлэдэг бөгөөд энэ чиглэлд Монгол улстай хамтран ажиллах сонирхолтой байна. Манай оронд дэвшилтэт технологи нь нутагшсан, харин танайд түүхий эд элбэг учраас хамтран ажиллах боломжтой юм. Мөн манай улс дэрс, хогийн ургамал зэргийг ашиглаж эрчим хүч гарган авах судалгааны ажил хийж байгаа” гээд Итали орон сэргээгдэх эрчим хүчний салбарт томоохон үйлдвэрлэгч болохыг онцоллоо.

Эрчим хүчний сайд П.Ганхүү “Монгол, Италийн харилцаа эрчим хүчний салбарын хамтын ажиллагаагаар өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаа илэрхийлээд Та бүхний танилцуулсан эрчим хүчний шинэ технологийг судалж, техник, удирдлагын ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тань дэмжиж байна” гэв.

Үзсэн: 1490

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна