Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” төсөл хэрэгжүүлнэ


Densmaa 2017-04-17 05:04

Мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр БНСУ-ын Ерөнхий прокурорын газартай туршлага солилцож байна.

    Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Мансууруулах бодистой тэмцэх албаны төлөөлөгчид тус албанаас Монгол Улсын цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” төслийн бэлтгэл ажлыг хангах, нөхцөл байдлын судалгаа хийх, төслийн үндэслэлийг тодорхойлох зорилгоор Цагдаагийн ерөнхий газарт айлчиллаа.

Айлчлалын хугацаанд Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах мөрдөн байцаагч Ким Жин-Хак тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын цагдаагийн байгууллагын мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиг үүрэг бүхий алба, нэгж болон Сургалтын нэгдсэн төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан байна.

“Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” төслийн хүрээнд БНСУ-ын Ерөнхий прокурорын газрын Мансууруулах бодистой тэмцэх албанаас Монголын Улсын цагдаагийн байгууллагын алба хаагчдын мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах чадавхийг сайжруулах чиглэлээр сургалт, туршлага судлах харилцан айлчлал зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үзсэн: 1098

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна