Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Австралид суралцангаа ажил хийх боломжийн талаар ярилцлаа


Densmaa 2017-04-14 05:04

Австралийн Засгийн газрын тэтгэлгээр манай төрийн албан хаагчид, иргэд олноороо суралцдаг. Цаашид Австралид амрангаа, суралцангаа ажил хийх бололцоог өргөтгөх чиглэлээр гэрээ байгуулах нь чухал юм.

   Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт Австралийн Холбооны улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лантриг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ноён Элчин сайдтай нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгааг дуулгав.

Түүнчлэн тус улсын Засгийн газрын тэтгэлгээр Австралид манай төрийн албан хаагчид, иргэд, тэр дундаа ХЗДХ-ийн салбараас олон мэргэжилтэн суралцан бэлтгэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Мөн эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээг ойрын үед байгуулах, Австралид амрангаа ажиллах боломжийг бүрдүүлэх, суралцангаа ажил хийх бололцоог илүү өргөтгөх чиглэлээр гэрээ хэлцэл байгуулах нь чухал байгааг танилцуулав.

Ноён Элчин сайд Ж.Лантри Монгол Австрали хоёр орны хувьд харилцааны олон боломжууд байгааг дурдаад сүүлийн үед Австралийн компаниуд Монголд хөрөнгө оруулах,  хамтран ажиллах сонирхол дахин сэргэж байгааг сонордуулж энэ бүхэнд Монгол Улсын Засгийн газрын хүчин чармайлт, хууль эрх зүйн шинэтгэл, Хөрөнгө Оруулагчдын Зөвлөл байгуулсан зэрэг нь эерэг нөлөө үзүүлж байгааг тэмдэглэв.

Үзсэн: 1116

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна