"Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулган” болж байна
Аялал жуулчлалын салбарыхан хөгжлийн чиг хандлага, сорил, бэлхшээлийнхээ талаар хэлэлцэж байна.
Монголын аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжүүд цуглаж тулгамдсан асуудлууд, хөгжлийн гарц, цаашдийн стратегийнхаа талаар хэлэлцэж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монголын аялал жуулчлалын холбоо (МАЖХ) хамтран зохион байгуулж байгаа “Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн чуулган”-ны үеэр салбарын бодлого төлөвлөлт, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, бизнес эрхлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж, салбарын хөгжлийг хэрхэн эрчимжүүлэх талаар чуулганд оролцогсод санал бодлоо солилцож байгаа юм.
Чуулганд Жуулчны үйлчилгээний байгууллагууд, багш судлаачид, тээврийн байгууллагууд, жолооч, хөтөч тайлбарлагч, сонирхогчид, хөрөнгө оруулагчид зэрэг аялал жуулчлалын салбарын 50 гаруй мянган ажиллагсдын төлөөлөл оролцож байна.
Үзсэн: 1081
Tweet