Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Моонгол Улс цахим системийн бүрэн нэвтрүүлж, ашиглах шаардлагатай


Densmaa 2017-04-13 06:04

"IDC Day Roadshow-2017" уулзалт "Тоон хувиргалтын зам руу" сэдвийн дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдлаа.

     Мэдээллийн технологийн "IDC Day Roadshow-2017" уулзалт "Тоон хувиргалтын зам руу" сэдвийн дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдлаа. Мэдээллийн технологи, харилцаа холбоо, өргөн хэрэглээний техник технологи, зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг IDC компани уг уулзалтыг зохион байгуулсан юм. Уулзалтад төрийн болон хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөл оролцож, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх болон салбарын өмнө тулгамдсан асуудлаа хэлэлцэж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа. Дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж Монголын аж ахуйн нэгж, байгууллагууд цахим системийн бүрэн нэвтрүүлж, ашиглах нь чухал байгааг уулзалтанд оролцогсод онцолж байлаа. Үүний тулд шаардлагатай эрх зүйн орчинг бий болох хэрэгтэй байгаа талаар санал солилцсон юм.

Уулзалтын үеэр IDC компанийн Төв Ази, Азербайжан болон Монголын бүс нутгийг хариуцсан захирал Андрей Беклемишев интернэтийн төхөөрөмж үйлдвэрлэгчид аюулгүй байдлыг хангах чиглэлд түлхүү анхаарч байгаа тухайгаа танилцуулж, ирэх онд дэлхийн аж ахуйн нэгжүүдийн 70 орчим хувь нь мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд хиймэл оюун ухаан ашиглана гэж тооцоолж байна гэлээ. IDC компаний Европ, Ойрхи Дорнод болон Африкийн бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Стивен Францен мэдээллийн технологийн хөгжлийн талаар тавьсан илтгэлдээ “Аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа цахим хэлбэрт шилжүүлснээр бүтээмж, үр дүн, орлого нэмэгддэг. 2018 онд дэлхий нийт цахим системд шилжихийн тулд 2.2 тэрбум ам.доллар зарцуулж, 2020 он гэхэд аж ахуйн нэгжүүд орлогынхоо 50 хувийг цахим үйлчилгээгээр олдог болно” гэлээ.

2019 он гэхэд Европын компаниуд 100 хувь цахим системд шилжихээр ажиллаж байгаа юм байна.

Үзсэн: 1100

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна