Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26,27-04-2024
монгол

Шинэ мэдээ

Технологи, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт болно


Densmaa 2017-04-12 07:04

ХБНГУ, Австри, Швейцарь зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орны 20 гаруй компани уг арга хэмжээнд оролцож, тоног төхөөрөмж, технологио танилцуулах юм.

    “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” олон улсын үзэсгэлэн чуулга уулзалт ирэх сарын 20-21-ний өдрүүдэд Шангри-Ла зочид буудалд болох гэж байна.

Уул уурхай, барилга хот байгуулалт, хог хаягдал, эрчим хүч, агаарын тээвэр, мах сүү боловсруулах гээд эдийн засгийн голлох таван салбарт нэвтэрсэн дэлхийн шилдэг технологиудтай энэ үеэр танилцах боломж нээгдэх юм. Одоогийн байдлаар ХБНГУ, Австри, Швейцарь зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орны 20 гаруй компани уг арга хэмжээнд оролцож, тоног төхөөрөмж, технологио танилцуулахаар бүртгүүлсэн байна.

“Технологитой холбоотой томоохон төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгө оруулалт маш чухал учраас Щвейцарь, Хонконг, Австрийн банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдыг албан ёсоор урьсан” гэж зохион байгуулагчид нь онцоллоо.

Үзсэн: 1289

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна