Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын асуудлыг хэлэлцлээ
Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогод тулгамдаж байгаа асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлсэн байна.
“Монгол Улсын аюулгүй байдлын орчин-Батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо.
Аюулгүй байдлын орчин өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогод тулгамдаж байгаа асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлсэн байна.
Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогын үндэс зэрэг бодлогын тулгуур баримт бичгүүд шинэчлэн батлагдсантай холбогдуулан улс орны аюулгүй байдлыг батлан хамгаалах эрх ашгийн үүднээс судалж, судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байгааг хуралд оролцогчид тэмдэглэж байлаа.
Үзсэн: 1142
Tweet