Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19,20-04-2024
монгол

Шинэ мэдээ

Б.Баярмаа шатрын сонирхогчдын дэлхийн аварга боллоо


Densmaa 2017-04-11 05:04

Италийн Сполето хотноо гурван төрлийн рейтингийн ангиллаар болсон Шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2300 хүртэлх рейтингийн ангилалд Б.Баярмаа тэргүүн байр эзэлжээ.

   “Монсчесс” шатрын клубын шатарчин Б.Баярмаа шатрын сонирхогчдын дэлхийн аварга боллоо.

Шатрын сонирхогчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-8-ны өдрүүдэд Итали улсын Сполето хотноо гурван төрлийн рейтингийн ангиллаар болж өндөрлөв.

2300 хүртэлх рейтингтэй шатарчдын тэмцээнд дэлхийн 61 орны 210 шатарчин оролцсон бөгөөд манай улсаас долоон шатарчин оролцсон байна.

Плехановын нэрэмжит Улс ардын аж ахуйн Их сургуулийн оюутан Б.Баярмаа эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэлж, 2300 хүртэлх рейтингийн ангилалд түрүүлсэн Монголын анхны эмэгтэй шатрын сонирхогчдын дэлхийн аварга болжээ.

Энэ ангилалд “Монсчесс” шатрын клубын шатарчин Х.Итгэлт мөн оролцсон. Нийлбэр дүнгээр тус клубын шатарчин, ОХУ-ын Олон улсын шатрын мастер Э.Хулан мөнгөн медаль хүртсэн бол 7 настай шатарчин Н.Содбилэгт 4-р байр эзэлсэн байна.

Үзсэн: 1754

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)


  • It's a <a href="http://lsdlaqo.com">plurseae</a> to find someone who can identify the issues so clearly


  • It was dark when I woke. This is a ray of sunnihse. http://haoqzlzc.com [url=http://padvzxfc.com]padvzxfc[/url] [link=http://xyhpcuqny.com]xyhpcuqny[/link]