Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Нийслэлийн иргэдийг шинэ хүнсний ногоогоор тогтмол хангахаар зорьж байна


Densmaa 2017-04-10 04:04

Улаанбаатар хотын иргэдийг жилийн дөрвөн улиралд шинэ, эрүүл хүнс, ногоогоор хангахад хотын удирдлагууд анхаарч байна.

    Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэд жилийн дөрвөн улиралд шинэ, эрүүл хүнс, ногоо хэрэглэх тал дээр хотын удирдлагууд онцгой анхаарч  байна.

Энэ хүрээнд хотын даргаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлчүүдэд өдөр тутамд шинэ сүү, ногоо нийлүүлдэг фермийн болон хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Улаанбаатар хотыг жилийн 4 улиралд шинэ хүнсний ногоогоор хангах зорилт тавигдаж байгаа. Үүний хүрээнд бид хүлэмжийн аж ахуйг бодлогоор дэмжиж байна. Хүлэмжийн аж ахуй эрхлэгчид өнөөдөр тулгамдсан асуудлуудаа танилцууллаа. Тухайлбал, аж ахуйгаа эхлүүлэхдээ авсан зээлийн эргэн төлөлт, цахилгаан дулааны хөнгөлөлтөд хамруулах зэрэг хүсэлт тавьж байна. Үүнд анхаарч ажиллана” гэсэн бол сүү үйлдвэрлэгчдийн хувьд тэжээлийн хангамж, үйлдвэрлэлийн асуудал тулгамдаад байгааг хэллээ.

Өнөөдөр нийслэлчүүдийн худалдан авч байгаа хүнсний ногоо, нарийн ногооны 70 хувь нь үндэсний үйлдвэрлэл, 30 хувь нь импортын бүтээгдэхүүн байна. Үндэсний үйлдвэрлэлийн хүнсний хэмжээг нэмэгдүүлж, нийслэлчүүдийг 100 хувь дотоодын хүнс, ногоогоор хангахаар зорьж байна. 

Үзсэн: 984

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна