“Бурхантын хөндий 30.000 жилийн өмнө” үзэсгэлэн гарч байна
Эдгээр үзмэрүүд нь сүүлийн мөстлөгийн үед амьдарч байсан, одоо мөхөж сөнөсөн амьтдын ховор сонин олдворууд гэдгээрээ онцлог.
“Бурхантын хөндий 30.000 жилийн өмнө” үзэсгэлэн Дархан-Уул аймагт нээлтээ хийлээ. Шинжлэх ухааны академийн Палеонтологи, Геологийн хүрээлэн, Дархан-Уул аймгийн Музейтэй хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд одоогийн Дархан хот байгаа Бурхантын хөндий орчимд амьдарч байсан амьтдын ховор олдворуудыг дэлгэн тавьсан байна.
Эдгээр үзмэрүүд нь сүүлийн мөстлөгийн үед амьдарч байсан, одоо мөхөж сөнөсөн амьтдын ховор сонин олдворууд гэдгээрээ онцлог. Тухайлбал Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн иргэн Гомбын Батсүхийн олж илрүүлсэн Савагт хирсний толгойн ясыг мэргэжлийн баг ирж палеонтологийн тандалт хийж 30.000-10.000 жилд хамрагдах олдвор болохыг тогтоож улмаар Шинжлэх ухааны академийн Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн сээр нуруутны лабораторид техник боловсруулалт сэргээн засварлалт хийгдсэний дараа Дархан-Уул аймгийн Музей сан хөмрөгт дээжилсэн нь уг үзэсгэлэнд шинээр дэлгэгдсэн байна.
Үзсэн: 1694
Tweet