Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Азийн төлөөлөгчид гамшгийн эрсдлийг бууруулах талаар хэлэлцлээ


Densmaa 2017-04-06 07:04

Азийн түншлэлийн хурлаар 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм.

      “Гамшгийн эрсдлийг бууруулах Олон Улсын стратегийн Азийн түншлэлийн хурал” Улаанбаатар хотноо болж байна. Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран зохион байгуулж байгаа уг хурлыг нээж Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдлийг бууруулах Тусгай төлөөлөгч Р. Глассер нар үг хэлсэн. Тусгай төлөөлөгч Р.Глассер хэлсэн үгэндээ, “Бид Монгол Улсыг гамшгийн эрсдлийг бууруулах салбарт томоохон дорвитой амжилтууд гарган ажиллаж байгаа орны нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг. Үүний илрэл нь Монгол Улсын Их Хурлаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан гаргасныг дурдах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Цаашдаа гамшгийн эрсдлийг бууруулахад бүхий л талаар хамтран ажиллах болно” гэлээ.

Хуралдаанаар манай улс Энэтхэг Улсад зохион байгуулагдсан Азийн сайд нарын бага хурлаар баталсан Нью Делигийн тунхаглал, Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөөнд тусгагдсан үүрэг, амлалтуудаа хэрхэн хэрэгжүүлж байгаагаа тайлагналаа. Мөн бүс нутагт гамшгийн эрсдлийг бууруулахад ямар асуудлуудад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ. Түүнчлэн 2018 онд Монгол улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулах Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлын талаар санал солилцсон юм.

Азийн түншлэлийн хуралд Австрали, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНЭУ, Индонези, Япон, Лаос, Малайз, Мальдив, Мьянмар, Пакистан, Филиппин, БНСУ, Шри-Ланка, Тайланд, Вьетнам болон олон улсын Засгийн газар хоорондын байгууллага, НҮБ , олон улс, бүс нутгийн төрийн бус байгууллагууд, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Азийн гамшгийн эрсдэлийг бууруулах төв, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон манай улсын 120 гаруй төлөөлөгч оролцож байна.

Үзсэн: 982

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна