Монгол-Оросын бизнес эрхлэгч залуучууд чуулна
Хуралд хоёр орны 100 гаруй бизнес эрхлэгч залуус оролцож санал солилцож, харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, бизнесээ өргөжүүлэх боломж бололцоог судлах юм.
Монгол-Оросын бизнес эрхлэгч залуучуудын анхдугаар чуулган маргааш буюу 4 сарын 6-ны өдөр Улаанбаатар хотноо болох гэж байна. Хуралд хоёр орны 100 гаруй бизнес эрхлэгч залуус оролцож, хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хил орчмын бүс нутгийн аялал жуулчлал, байгаль орчин, экологи, эрчим хүч, барилга угсралт, барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, залуучуудыг дэмжих төрийн бодлого гэсэн үндсэн сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, санал солилцох юм. Түүнчлэн хоёр орны залуу бизнес эрхлэгчид харилцан ашигтай төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж, бизнесээ өргөжүүлэх боломж бололцоог судална.
Сүүлийн жилүүдэд хоёр улсын худалдааны эргэлт буурсан статистик үзүүлэлт гарч байгаа. Тиймээс энэхүү хурал хоёр орны эдийн засаг, худалдааны харилцааг шинэ түвшинд гаргах, тулгамдсан асуудлыг дэвшүүлэн санал солилцох цаашид хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлж, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Үзсэн: 1340
Tweet