Монголын баг тамирчид гимнастикийн “Серебряные манетки” тэмцээнд амжилттай оролцлоо
Манай баг тамирчид уг тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртжээ.
ОХУ-ын Буриадын Улан-Удэ хотноо болсон уран сайхны гимнастикийн “Серебряные манетки” нээлттэй тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.
Тэмцээний хамгийн бага буюу найм хүртэл насны ангилалд өрсөлдсөн Ц.Солонго алтан медаль, Б.Ёсүй хүрэл медаль хүртсэн юм. 11 насны ангилалд Э.Лхагвацэцэг хүрэл,14 насны ангилалд С.Энхжин мөнгөн медалийн эзэн боллоо.
Үзсэн: 1813
Tweet