Японд дадлагажигч ажилтан илгээх асуудлаар санал солилцов
Я.Шиозаки “Монгол Улсаас дадлагажигчид ирж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, буцаж очоод сурсан мэдсэнээ улс орныхоо хөгжил дэвшилд зориулбал сэтгэл нэн таатай байх болно”.
Япон Улсад хийж айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Я.Шиозаки, Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн дарга, хатагтай К.Ито нар бараалхав. Уулзалтын үеэр УИХ-ын дарга М.Энхболд Япон Улсад Монголоос дадлагажигч ажилтан илгээх, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах болон жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр бий болгох зэрэгт зориулан Монголын Засгийн газраас бонд гаргаж, Японы тэтгэврийн сангаас хөрөнгө босгож болох, эсэх тухай асуудлыг хөндөн ярилцлаа. Ноён Я.Шиозаки “Монгол Улсаас дадлагажигчид ирж, мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, буцаж очоод сурсан мэдсэнээ улс орныхоо хөгжил дэвшилд зориулбал сэтгэл нэн таатай байх болно” гэлээ.
Уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр дадлагажигч ажилтан илгээх бэлтгэлийг хангах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар ноён Я.Шиозакид мэдээлэл өгч, дадлагажигчдын асуудал хариуцсан төлөөлөгчийн газрыг Японд байгуулах, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, мэргэжлийн боловсролын сургуулийн суралцагчдад япон хэл, соёлын хичээл заах бэлтгэлийг хангаж байна гэлээ. Түүнчлэн 300 хүний ортой, жилдээ 15.000 хүн хэвтэж эмчлүүлэх, 350 мянган хүнийг амбулаториор үзэж эмчлэх томоохон клиник эмнэлэг барих төслийг хэрэгжүүлэхээр судалж байгаа тухайгаа сайд Н.Номтойбаяр танилцуулж, уг эмнэлэгт япон менежмент нэвтрүүлж, япон мэргэжилтэн ажиллуулах, Японы тоног төхөөрөмжийг ашиглах, эмч ажилтнуудыг Японд дадлагажуулах нь чухал гэж үзэж байгаа тул дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Үзсэн: 1550
Tweet
E2DJKKQI4V www.yandex.ru
05 Apr 2020 12:39:19
E2DJKKQI4V www.yandex.ru