Улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай байна
Энэ жил нийт 26.2 сая мал төллөнө.
Монгол орон даяар мал төллөлт хэвийн үргэлжилж байна. Тодруулбал, гуравдугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд мал төллөлт 7.3 хувьтай буюу 1.8 сая хээлтэгч төллөжээ.Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 968.0 мянгаар нэмэгдсэн гэсэн үг юм. Мөн 1.7 сая төл буюу гарсан төлийн 93.0 хувь нь бойжиж байна. Улсын хэмжээнд нийт 26.2 сая мал төллөнө.
Үзсэн: 1565
Tweet