Уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ
МУ-ын экспортыг төрөлжүүлж, уул уурхайгаас хэт хамааралтай байдлыг арилгахад төслийн зорилго оршиж байна
Уул уурхайн бус салбарын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортыг дэмжиж, тэдний гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах чадавхийг нэмэгдүүлэх Сангийн яам, Дэлхийн Банкнаас экспортыг дэмжих төслийг эхлүүллээ.
Төслийн үргэлжлэх хугацаа 4.5 жил. Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон “Монголын нийт экспортод уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлсан. Экспортыг төрөлжүүлэх нь эдийн засгийн бүтээмж, шинэ санаачилга, ажлын байрыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Энэ төсөл амьжиргааг дэмжиж, эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгох чиглэлээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй бусад хүчин чармайлттай нийцэж байна” гэв.
2015 оны байдлаар манай улсын нийт экспортын 87 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Уг салбарт нийт ажиллах хүчний 4 хувь ажиллаж байна. Харин хөдөө аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 хувь ногддог төдийгүй, хүн амын бараг тал хувийн амьжиргаа, орлого, хөрөнгийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг.
Үзсэн: 1444
Tweet