Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хөдөө орон нутагт ажиллаж байна


Densmaa 2017-03-27 03:03

Ерөнхий сайд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзав.

      Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 23-25-ны өдрүүдэд Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай гэсэн баруун 4 аймагт ажиллалаа. Ерөнхий сайд, "Миний бие ажил авснаасаа хойш 11 дэх аймагтаа ажиллаж байна. Орон нутгийн иргэдийн голчлон тавьж буй саналуудыг харгалзвал эрүүл аюулгүй тухтай орчинд амьдрах, эрчим хүч, дулаан хангамжийн асуудал, ундны усны эрүүл ахуй, боловсролын чанарын тухай байлаа” гэлээ.

Баруун аймгуудад дулаан, цахилгаан эрчим хүчний холбоотой хүндрэлүүд байна. Тухайлбал, Өвөрхангай, Баянхонгорын дулааны нэгдсэн шугам сүлжээг байгуулах, мөн хаваржилт хүндэрч байгаа аймгуудад одоо ч чиглэл өгч ажиллаж байгааг Ерөнхий сайд онцолж байв.

Үзсэн: 1633

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна