Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Алтайн Барагшун


Densmaa 2017-03-22 09:03

“БЭЦ-БАУН” компани Монгол Алтайн Барагшуныг шингэн хэлбэрээр бүх насны хүмүүс шууд ууж болох биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр үйлдвэрлэж байна.

          Ази тивийн элгэн дээр өнө мөнх орших Монгол орон байгалийн барагдашгүй их баялагтай билээ. Үүний нэг нь бол байгалийн “Барагшун” хэмээх гайхамшигт  эрдэс бодис юм.

           Нэн эртнээс үе үеийн мэргэдийн анхаарлыг татсан “Барагшун” нь Төвд, Хятад, Монгол, Энэтхэг болон дундат Азийн улс орнуудын уламжлалт эмийн жоронд  404 төрлийн өвчнийг анагаах увидастай гэж онцгойлон тэмдэглэжээ.

           “Барагшун”-г Оросууд “Хадны тос”, Киргизүүд “Хадны хаш” гэдэг бол хятадаар “Таван эрдэнийн тос” хэмээн Хүн орхойдойн зэрэгт үзнэ. Мөн эртний Египетчүүд барагшуныг “хэвээр хадгалагч мөнхийн тос” гэж эрхэмлэн хаадын мумми-ийг  тослон  хадгалсан нь элбэг байдаг гэнэ.

          Барагшун нь хэдэн мянган жилийн турш нарны хурц гэрэл, сарны туяа, халуун хүйтэн салхи шуурга, бороо хурын нөлөөн дор ихэвчлэн боржин хаднаас даавар маягаар ялгаран гарах 40 гаруй эрдэс бодис, уураг, фермент бүхий байгалийн  идэвхит бүтээгдэхүүн юм.  

     Уламжлалт анагаах ухаан хөгжсөн улс орнуудын жор баригчийн сударт өгүүлснээр “Барагшуныг өндөр уулын булагын хүйтэн усаар найруулж, зэрлэг зөгийн балаар амтлан ууваас, хүмүүний дархлааг сэргээж, чалх сайжруулан сэтгэлийн тэнхээг нэмэгдүүлэнэ. Мөн  хараа хурц, яс бат бэх, бие хөнгөн, ухаан талбиун болгодог шидэт тос” гэсэн байна.

      Сорилын болон биологийн эрдэмтэд олон арван жилээр судлан үзээд ”Барагшуныг гаршуулан тариалах, ургуулах мөн нутагшуулах болон химийн аргаар үйлдвэрлэх боломжгүй”  гэдгийг нэгэнт баталсан байдаг.

            Энэхүү нэн ховор эрдэс манай орны Ховд, Баян-Өлгий, Говь-Алтайн зарим өндөр уулс мөн Алтайн нурууны 2500-4300 метр өндөр эгц хад асганы завсар давирхайлаг хэлбэртэй оршино.

            Монголчууд эртнээс барагшуныг элдэв өвчин анагаахад уламжлалт аргаар өргөн хэрэглэж ирсэн. Монгол Улсын Шинжлэх Ухааны Ерөнхий болон сорилын Биологийн хүрээлэн олон жил Алтайн уулсын барагшуныг судлан хүний биед шаардлагатай бүх төрлийн эрдэс бодис аминдэм мөн ферментүүдийг хадгалсан болохыг баталжээ.

            АНУ-ын Чикаго хотын Биологийн төв лаборатор Монгол Алтайн барагшуныг давхар судлан шинжлээд хүний цусны гемоглобинийг нэмэгдүүлэх, цус төлжүүлэх, яс бороолуулах, фосфор, кальцийн хангамжийг сайжруулах, шарх үрэвсэл, түлэгдсэн арьсны нөхөн төлжилтийг сэргээдэг болохыг баталсан байна.

            Мөн Япон улсын ургамал, биологийн эрдэмтэд, “...Одоохондоо, дэлхий дээр Монгол гүүний саам, Монгол Алтайн Барагшунаас өөр ямар ч органик бүтээгдэхүүнд ийм олон төрлийн эрдэс бодис, амин хүчлүүд нэг дор агуулагдсан   болохыг олоогүй байна” гэж дүгнэжээ.

            Монгол Алтайн барагшун нь цацраг туяан эмчилгээний явцад бие эрхтнийг идэвхжүүлэн сэргээх, тархины мэдрэлийн үхэжсэн эд эсийг нөхөн сэргээх мөн төрөл бүрийн хордлого ялангуяа мөнгөн усны хорлого тайлах онцгой чанартай болохыг амьдрал дээр батлагдсан гэж Биологийн хүрээлэнгийн доктор, профессор Д.Цэрэндулам үгүүлсэн юм.  

            Тус хүрээлэн, “БЭЦ-БАУН” компанитай хамтран  Монгол Алтайн Барагшуныг  шингэн хэлбэрээр бүх насны хүмүүс шууд ууж болох биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр үйлдвэрлэж эхлээд таван жил болж байгаа юм.

        “БЭЦ-БАУН” компанийн менежер Алтангэрэлийн Эрдэнэсайхан ярихдаа: “Монгол Алтайн барагшун бол байгалийн гайхамшигт биологийн бүтээгдэхүүн. Монголчууд эртнээс шидийг нь мэддэж, их нууцладаг байжээ. Их соён гэгээрүүлэгч, догшин хутагт Данзанравжаа: Гурван баянгийн барагшун, Хамрын уулын бэрээмэг, Хэрээ хөхлийн жонш, Янт хүрээтийн жуган зэрэг “тан” байхад  ямарч өвчнийг эдгээж болно... гэж өөрийн судартаа өгүүлсэн байдаг” гэж яриагаа эхэлсэн юм.

            А. Эрдэнэсайхан: Барагшун хадан хавцалд хайлмагтан тогтсон байдаг. Барагшун гэдэг бол төвд нэршил. Монгол нэр нь “Хадан хайлмаг” гэж нэрлэсэн байдаг. Байгальд маш олон төрөл зүйлийн эрдэс бодис байдаг. Энэ их бодисыг эх дэлхий өөрөө огшуулан гаргаж байдаг. Энэ үзэгдэл нь барагшун юм. Барагшун нь үнэхээр ардын эмчилгээнд сайн гэж ам дамжсан яриа элбэг байдаг. Монгол болон Оросын эрдэмтэд барагшун хүний биеийн чухам юунд нь сайн нөлөө үзүүлдэг болохыг олон жил судалсан. 2014 онд Америкийн Чикого хотын Үндэсний төв лабораторт барагшуныг судлахад 40 гаруй ашигт эрдэс байгааг тогтоосон. Барагшун хүний биеийн бүх хэсэгт зэрэг нөлөөлдөг. Биеийн эрдэсийг тэнцвэрт байдлыг бий болгодог. Дархлааг онцгой сайжруулдаг. Тархи, нүдний хараа, даралт, нойр булчирхай, бөөрний үйл ажиллагаанд нөлөөлдөг. Ялангуяа элэгний үйл ажиллагаанд онцгой сайн. Барагшуны судалгааг дэлхийд маш сайн хийгдсэн. Монгол барагшуны эрдэс баялаг маш их. Барагшуныг тариалах, үйлдвэрлэх боломжгүй. Зөвхөн байгальд 2000-3000 жилийн турш өөрөө бүрэлдэж бий болдог.

            А.Эрдэнэсайхан цааш нь ярихдаа “Дани болон Солонгос улсын сүүлийн үеийн нарийн тоног төхөөрөмж, технологийг ашиглан Монгол Алтайн барагшуны үндсэн найрлага бүтцийг огт алдагдуулахгүйгээр зөвхөн нэрмэл ус, зөгийн балын  хольцтой шингэн хэлбэрээр, 100 граммаар үйлдвэрлэж байна.

            Ер нь хүн өглөө өлөн элгэн дээрээ 100 грамм мөн оройн хоолны өмнө 100 грамм тогтмол ууж хэрэглэвэл тохиромжтой. Ямар нэгэн сөрөг нөлөөгүй, харшил үүсгэдэггүй, архаг өвчин хуучийг хөдөлгөдөггүй харин ч дарангуйлан өвчнийг үндсээр нь арилгадаг” гэлээ.

            XVIII зуунд алдарч оточ Лүнрэгдандар: “...Хадан хайлмалын төрөл зүйл нь тус тусын махбодиос хайлан гарах хийгээд, төмрийн хайлмал нь хар өнгөтэй буюу нүнжигтэй гашуун аргуун амттай ийм барагшун нь нэн ховор. Анагаах шид нь 99 хувь. Харин алт хийгээд мөнгө агуулсан барагшун нь алтаран эсвээс мөнгөрөн харагдах хийгээд эмчилгээ нь 66 хувь болой.

            Уул усыг аргадаж, лус хийгээд тэнгэрийн дагинисыг тайвшруулан зөвхөн зөв сэтгэлтэн, сайн өдрийг тохион маш багаар авч түмэн олны  тусын тулд хэрэглэх нь зохимой”...  гэж өөрийн анагаах таринын судар бичжээ.   

           Уламжлалт анагаах ухаан нь өвчний угаар нь тасдаж үндсээр нь засч эмчилдэг гэдэг. Тийм учраас нэрмэл ус, ургамлын үндэс, шавар, барагшунг уламжлалт анагаах ухааны дөрвөн их тан гэж үздэг.

Үзсэн: 8731

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (1)

  • Ostlkw https://newfasttadalafil.com/ - cialis prescription <a href=https://newfasttadalafil.com/>tadalista vs cialis</a> Htqlce Buy Viagra Zenegra https://newfasttadalafil.com/ - cialis cheapest online prices Bsdqwn Propecia Hair Line 5mg